БҮТЭЭГДЭХҮҮН СОЛИХ ЖУРАМ

Та худалдан авсан барааны размер солиулах тохиолдолд бараагаа 3 хоногийн дотор ирж солиулах боломжтой. Худалдан авалт хийсэн салбартаа ирж солиулах ба тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудас буюу И-баримт үндэслэнэ. Солиулах бараа бүтээгдэхүүн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 1) Уутыг задалсан байж болох ч солих бараа шинэ байдлаа алдаагүй, шошго бүрэн байх. 2) Өмсөж эдэлсэн шинж тэмдэггүй байх. 3) Хиртсэн эсвэл үйлдвэрийн гэмтлээс бусад байдлаар буюу эдэлгээний урагдалттай бол буцаах боломжгүй. 4) Элдэв үнэр тухайлбал үнэртэй ус, хөлс, амьтны үнэр гэх мэт үнэр шингээгүй байх. 5) Барааг солихоор хүргэх гэх мэт аливаа зардлыг худалдан авагч хариуцна. Тухайлбал хүргэлтийн үйлчилгээгээр солиулахаар илгээсэн бол хүргэлтийн зардал гэх мэт. Солиулах барааны размерийн үлдэгдэл байгаа эсэхийг манай Централ Молл салбарын 93408009, Үндсэн дэлгүүрийн 93408008 дугаараар холбогдож лавлаарай!

ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ

Хүргэлт Улаанбаатар хот дотор 6,000₮ үнэтэй ба таны захиалсан бүтээгдэхүүн захиалга баталгаажсан өдрөөс хойш 1-3 өдрийн дараа хүргэгдэх болно. Одоогоор хөдөө орон нутагруу хүргэлт хийгдэхгүй байгаа. Хүргэлтээр очсон барааг буцаах, өөр төрлийн бараагаар солих боломжгүйг анхаарна уу.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл