Хэмнэлт:0
Winter Puffer V3 Jacket | Өдөн хөвсгөр куртка нь тайлбарласанчлан үйлдвэрийн алдаатай хувилбар тул буцаах боломжгүйг анхаарна уу!
Хэмжээ:
Өнгө:
Winter Puffer V3 Jacket буюу өдөн дүүргэлттэй өвлийн куртканы ДЕФЕКТТЭЙ бүтээгдэхүүнийг 65%-иар хямдрууллаа.
Энэхүү куртка нь үйлдвэрийн алдаатай бүтээгдэхүүн бөгөөд үндсэн үнээс 65% буюу ₮350,000-өөр хямдруулж ₮199,900 төгрөг болголоо.
Куртканы сөдөн давхаргыг хучих доторлогоо орхигдсоноос үүдэн сөдний нарийн ширхэгүүд курткад өмсөх явцад багаар куртканы дотор талд наалдаж байгаа нь хар өнгийн хувцас өмссөн үед хувцасанд наалдан харагдана. Жишээ зургийг оруулсан болно.
Куртканы үндсэн хийцлэл нь сайн чанарын премиум полиэстэр гадна материалтай, 90%-ийн сөд, 10%-ийн өдөөр дүүргэсэн ба FP650 зэрэглэлтэй хөнгөн, дулаахан куртка юм. Нэмээд куртканы захны дотор хэсэгт зөөлөн дулаан материал оруулж өгсөн нь илүү таатай дулаахан мэдрэмжийг өгнө. Юүдэн нь салдаг тул эд хүйтэн үед юүдэнтэй, дулаан үед юүдэнгүй өмсөхөд тохиромжтой.
Бүтээгдэхүүний онцлог
РАЗМЕРИЙН ХҮСНЭГТ
Размер Өндөр Жин
S 165~170 см 50~65 кг
M 170~175 см 65~80 кг
L 175~180 см 80~95 кг
XL 180~185 см 95~110 кг
*размерийн хүснэгт нь зөвхөн лавлах хүснэгт бөгөөд тухайн хүний биеийн хэлбэр болон сул, бариу загвараар хувцаслахаас хамаарч өөр өөр байх боломжтойг анхаарна уу.
ЦЭВЭРЛЭХ ЗААВАР:
БОХИРДЛЫГ ЦЭВЭР АЛЧУУРААР ҮРЖ ЦЭВЭРЛЭЖ АРИЛГАНА / КУРТКАНЫ БҮХ ЦАХИЛГААНЫГ ХААЖ КУРТКАГ УГААЛГЫН МАШИНД ХҮЙТЭН БУЮУ 30 ГРАДУСЫН УСААР ЗӨӨЛӨН ЭРГҮҮЛЭХ ТОХИРГООГООР УГААНА (өндөр хурдаар эргүүлбэл сөд цувдаг болох эрсдэлтэй)/ УГААЖ ДУУСМАГЦ ХАТААГЧИНД ХИЙЖ НАМ ГРАДУСААР ХАТААХ ЭСВЭЛ ӨЛГӨЖ АГААРТ ХАТААНА / УГААСНЫ ДАРАА ӨД СӨДНИЙ БӨӨГНӨРЛИЙГ СЭГСЭРЧ БОЛОН АЛГАДАЖ ТАРААНА.