Хэмнэлт:0
BATAAR APEX Multisport Socks | Цагаан Өнгийн PowerKnit Оймс
Хэмжээ:
Дээд гүйцэтгэлд зориулан бүтээгдсэн PowerKnit Bataar Apex оймс нь тав тух, агаар нэвтрэх чадварыг төгс хослуулсан бүтээгдэхүүн.
Дэвшилтэт сүлжмэл технологиор хийгдсэн тул хөлийг сайтар барьж, талбай дээр, зам дээр эсвэл фитнест ч ялгаагүй таны хөдөлгөөн бүрийг зөөлөн болгож, таны хөлийг сэрүүн, хуурай байлгаж, алхам бүр, үсрэлт бүр, спринт бүрт эрч хүчийг өгч, хөлсийг шингээн гүйцэтгэлийг нэмэгдүүлнэ. Хөлөнд ирдэг ачаалал ихтэй хэсгүүдэд илүү зузаан нэхэлтээр бэхжүүлсэн бүтэцтэй тул өдөржин өмсөхөд ч тав тухтай.
Bataar Apex оймс нь зогсохыг мэддэггүй хүмүүст зориулагдсан ба бүх төрлийн спортод өмсөхөд тохиромжтой Multisport оймс юм.
Материалын 55%-г дээд сортын хөвөнгөөр нэхсэн утас эзлэх ба 31%-г хөлс шингээх бат бөх утас эзэлж байна.
Одоогоор Монголд PowerKnit технологиор урлагдсан сагсан бөмбөг болон бүх төрлийн спортод тохирсон оймс байхгүй бөгөөд анхдагч оймсыг Батаараас танд хүргэж байна.