


Black Ulzii Hat | Хар өнгийн ӨЛЗИЙтэй малгай BTR447-BLK
The [ӨЛЗИЙ ХЭЭ], an ancient Mongolian symbol of eternity, prosperity, and interconnectedness, is formed by an endless knot with no beginning or end.Representing continuity, harmony, and enduring fortune, it reflects the timeless spirit and resilience of Mongolian heritage.
ӨЛЗИЙ ХЭЭ нь эхлэл төгсгөлгүй, тасралтгүй үргэлжлэх зангилаа хэлбэрээр дүрслэгддэг мөнх оршихуй, хөгжил цэцэглэлт, харилцан холбоог бэлгэдсэн эртний Монгол бэлгэдэл юм. Үргэлжлэл, эв зохицол, мөнхөд орших сайн сайхан хувь ерөөлийг бэлгэдэх Өлзий хээ нь Монгол өв соёлын мөнхийн сүнс, хүч чадал, тэсвэр хатуужлыг илэрхийлдэг.
Энэ удаа бид Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жилийн ойд зориулан ӨЛЗИЙтэй МАЛГАЙг тусгайлан урлан та бүхэндээ хүргэж байна.
Хар илгэн материалаар урлагдсан нь малгайг илүү тансаг чамин болгож өгсөн бөгөөд урдаа эрэмгий Тарбозавр Батаарыг товойлгон ширж өгсөн нь энэ зохицолыг илүү төгс болгож. Харин ардаа дээр дурдсан бэлгэдэл бүхнийг шингээсэн ӨЛЗИЙ ХЭЭг зангидаж өгсөн нь энэ малгайн онцлог гоёл нь юм.
Размерийн хувьд стандарт бөгөөд томруулж болдог тохируулгатай хийгдсэн.
УГААХ ЗААВАР: ХҮЙТЭН УСААР ЗӨВХӨН ГАРААР УГААНА / ӨЛГӨЖ ХАТААНА / ХУУРАЙ, ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР ЦЭВЭРЛЭЖ БОЛОХГҮЙ / ГАЛААС ХОЛ БАЙЛГАНА УУ
*угаалгын машинаар болон халуун усаар угааж БОЛОХГҮЙ.