Хэмнэлт:0
Winter Puffer V3 Jacket | Өдөн хөвсгөр куртка
Хэмжээ:
Өнгө:
Winter Puffer V3 Jacket буюу өдөн дүүргэлттэй өвлийн куртка худалдаанд гарахад бэлэн боллоо. Худалдаанд гарах өдөр 11 сарын 11-ны өдөр.
Энэхүү куртка нь Bataar-с худалдаанд гаргаж буй өдөн куртканы цувралын 3-дах хувилбар юм. Энэ удаа бид өмнөх загваруудаас илүү урт, илүү өндөр зэрэглэлийн өд, сөдөн (FP650) дүүргэлттэй, илүү puffy, юүдэн нь салдаг, захны дотор хэсэг зөөлөн дулаан fleece материалтай, илүү сайн гадна материал, мөн хоёр өнгөний сонголттойгоор худалдаанд гаргаж байна.
Сайн чанарын премиум полиеэстэр, 90%-ийн сөд, 10%-ийн өд материалаар FP650 зэрэглэлээр урласан нь энэхүү курткаг хөнгөн, дулаахан болгосон. Нэмээд куртканы захны дотор хэсэгт зөөлөн дулаан материал оруулж өгсөн нь илүү таатай дулаахан мэдрэмжийг өгөх болно.
Бүтээгдэхүүний онцлог
РАЗМЕРИЙН ХҮСНЭГТ
Размер Өндөр Жин
S 165~170 см 50~65 кг
M 170~175 см 65~80 кг
L 175~180 см 80~95 кг
XL 180~185 см 95~110 кг
*размерийн хүснэгт нь зөвхөн лавлах хүснэгт бөгөөд тухайн хүний биеийн хэлбэр болон сул, бариу загвараар хувцаслахаас хамаарч өөр өөр байх боломжтойг анхаарна уу.
ЦЭВЭРЛЭХ ЗААВАР:
БОХИРДЛЫГ ЦЭВЭР АЛЧУУРААР ҮРЖ ЦЭВЭРЛЭЖ АРИЛГАНА / КУРТКАНЫ БҮХ ЦАХИЛГААНЫГ ХААЖ КУРТКАГ УГААЛГЫН МАШИНД ХҮЙТЭН БУЮУ 30 ГРАДУСЫН УСААР ЗӨӨЛӨН ЭРГҮҮЛЭХ ТОХИРГООГООР УГААНА (өндөр хурдаар эргүүлбэл сөд цувдаг болох эрсдэлтэй)/ УГААЖ ДУУСМАГЦ ХАТААГЧИНД ХИЙЖ НАМ ГРАДУСААР ХАТААХ ЭСВЭЛ ӨЛГӨЖ АГААРТ ХАТААНА / УГААСНЫ ДАРАА ӨД СӨДНИЙ БӨӨГНӨРЛИЙГ СЭГСЭРЧ БОЛОН АЛГАДАЖ ТАРААНА.