








Хэмнэлт:30,000
Bataar Tactical 45L Backpack | Тактикийн 45л багтаамжтай үүргэвч цүнх BTR465-BLK
УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА НЭЭГДЛЭЭ. ЦҮНХ НЬ 7 САРЫН 22-25-НЫ ӨДӨР ХҮРГЭГДЭХЭЭР БОЛСНЫГ ДУУЛГАЯ.
(Урьдчилсан захиалга мэдээж хямд үнээр)
Батаарын ээлжит спорт цүнхний 45л багтаамжтай хувилбар худалдаанд гарахад бэлэн боллоо. Энэ удаа бид HYROX болон HYBRID спортын цүнх гэж нэрлэж буй цүнхний ээлжит загвар болох Тактикийн 45л багтаамжтай үүргэвч цүнхийг Монгол тамирчдад зориулан урлалаа. Таны өдөр дутмын тактикийн жинхэнэ хамтрагч энэхүү цүнх байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
45 литрийн багтаамжтай энэхүү цүнх нь үндсэн хоёр том тасалгаатай ч нэмэлт хоёр жижиг тасалгаатай нэмээд 13" MacBook болон iPad Pro-гоо ч хийх боломжтой халаастай нь уг цүнхийг жинхэнэ тактикийн цүнх болгож байгаа. Үндсэн том тасалгаа нь дотороо зохион байгуулалттай халаасуудтай бол удаах тасалгаа нь гар утас болон жижиг хэрэгслээ хийх халаастай. Өдөр дутамдаа хэрэглэхээс гадна аялалд нэн тохиромжтой энэхүү цүнх нь 900D Oxford Cloth® буюу цүнхний стандартын хамгийн бат бөх, хатуу ширүүн нөхцөл, усанд тэсвэртэй материалаар урлагдсан.
Үүргэвчний хоёр хажуу талд усны сав хийх халаастай, урд болон хажуу талдаа олон улсын MOLLE/PALS системтэй тул нэмэлт халаас, эмнэлгийн анхны тусламжийн цүнх зэргийг бэхлэх боломжтой. Үндсэн тасалгаандаа усны нөөцлүүр (hydration reservoir) хийх тусгай халаастай бөгөөд гуурс гаргах зориулалтын оролттой. Хүний биеийн галбирт таарсан мөрний оосор, бүсэлхийн бүс, гадна талын сунадаг оосортой болон доод талын оосорт унтлагын уут, гудас эсвэл хүрмээ бэхлэх боломжтой.
Нийт багтаамж: 45 литр
Жин: 1.4 кг
Хэмжээ: 46 см x 32 см x 29 см
ЦЭВЭРЛЭХ ЗААВАР:
ЦҮНХНИЙ ГАДНА БОЛОН ДОТОР ТАЛЫГ ЗӨВХӨН ЧИЙГТЭЙ АЛЧУУРААР АРЧИЖ ЦЭВЭРЛЭНЭ