
Hybrid спорт бол хэд хэдэн төрлийн спортын ур чадвар, хөдөлгөөнийг нэг дор хослуулсан бэлтгэл юм. Өөрөөр хэлбэл зөвхөн гүйх, зөвхөн хүчний дасгал хийх бус — тэсвэр, хүч, хурд, уян хатан байдал, функциональ хөдөлгөөнийг хамтад нь хөгжүүлдэг спортын шинэ тренд төрөл юм.
Уламжлалт спортын төрөл ихэвчлэн нэг чадварт төвлөрдөг. Тухайлбал марафон бол тэсвэр, powerlifting бол хүч чадал, сагсан бөмбөг бол хурд ба эвсэл, ур чадварт төвлөрдөг бол харин Hybrid спорт нь хүч чадал, тэсвэр, хурд, тэсрэлттэй хөдөлгөөн, сэргэх чадвар, сэтгэлзүйн хат зэрэг олон чадваруудыг зэрэг шаарддаг.
Энэ спортын төрөл нь сүүлийн жилүүдэд Hyrox нэрээр тренд болон олон улсад хөгжиж байна.
Батаар энэ удаа гүйлт болон олон төрлийн бэлтгэлд зориулагдсан ARC x BATAAR коллекшноо худалдаанд гаргалаа. Энэхүү цуглуулга нь хөнгөн, амьсгалдаг, уян хатан хийцээр таны хурд, хүч, тэсвэрийг дэмжинэ.
ARC x BATAAR коллекшн нь хөдөлгөөнд бас өндөр ачааллыг даах чадвартай бүгдэд зориулагдан бүтээгдсэн. Хөдөлгөөн таныг залуу байлгана, яг одоо босоод өөрийн чадах хөдөлгөөнийг хий, гүйх нь бүгдийн чадах цор ганц спорт билээ.
Хаана ч, хэрхэн ч хөдөлсөн Батаар® тантай хамт.