
Bataar Armour Series
Хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр хамгаална
Өндөр ачаалалтай бэлтгэл, эрчимтэй хөдөлгөөн, өрсөлдөөнд зориулан бүтээгдсэн Bataar Armour сери худалдаанд гарч байна. Энэхүү серийг бид майк, шортоор эхлүүлж байна. Bataar Armour Series нь хөлс шингээх өндөр үзүүлэлттэй материалыг тусгайлан тооцоолон байршуулсан EVA хөөсөн материал бүхий хамгаалалтын технологитой хослуулсан сери.
Хөнгөн, уян хатан материал нь биеийн хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр чийгийг арьснаас гадагшлуулж, эрчимтэй дасгалын үед хуурай, тав тухтай байхад туслах ба эргономик хэлбэртэй EVA хөөсөн материал нь гуя болон хавирга хэсгийг цохилт, доргилтоос хамгаалж, хөдөлгөөний уян хатан байдлыг хадгалахаар урлагдсан. Контактай бүх төрлийн спортод өмсөхөд тохиромжтой.
Энэхүү сери цаашид спортын гэмтэл, гэмтлийн эрсдлийг бууруулахад чиглэсэн хувцас хэрэгслээр бүл нэмэх болно.
Bataar Armour серийн онцлогууд: