
ӨЛЗИЙ ХЭЭ нь олон зууны турш Монголчуудын ахуй амьдрал, урлаг, гоёл чимэглэл, эд хэрэглэлд өргөн хэрэглэгдэж ирсэн, гүн утга бэлгэдэл агуулсан уламжлалт хээ дүрсийн нэг билээ.
Бид морийг эрхэмлэн дээдэлдэг ард түмэн бөгөөд зургаан насны мориноос соёолон морины идэр хүч, сүр жавхланг онцгойлон бэлгэддэг байжээ. Нэгэн домогт өгүүлснээр, дээрээс нь харахад давхиж буй соёолон морины дөрвөн туурай, толгой, сүүлний хэлбэрийг дүрслэн Өлзий хээг бүтээсэн хэмээн үздэг.
ӨЛЗИЙ ХЭЭ нь эзэндээ аз жаргал, элбэг дэлбэг амьдрал, эд баялаг авчирч, урт удаан наслахыг бэлгэддэг тул эртнээс Монголчууд гэр ахуйн эдлэл, үнэт гоёл, хувцас хэрэглэлдээ өргөн хэрэглэсээр иржээ.
Мөн авдар, гэрийн үүд хаалга, хашаа зэрэгт ӨЛЗИЙ ХЭЭг дүрслэн урлах нь тухайн айл өрх төдийгүй улс орон өвчин зовлон, дайн дажин, хулгай дээрмээс ангид, амар тайван оршин тогтнохыг ерөөж, бэлгэдсэн утгатай байдаг.
Өлзий хээг анзаарахад түүний дотор “Хас” хээ шингэсэн байдаг. Хас хээ нь эртнээс хар, цагаан хэл ам, муу бүхнээс хамгаалж, муу ёрыг зайлуулдаг хэмээн үздэг бэлгэдэлт дүрс юм.
Монголчууд урт насалж, амар амгалан, элбэг хангалуун амьдрахыг эрхэмлэн хүсдэг байсан нь ӨЛЗИЙ ХЭЭ бий болох үзэл санааны үндэс болсон гэж үздэг. Энэхүү хээ нь дан, давхар, булангийн зэрэг олон хэлбэртэй бөгөөд нарийн наамал, утсан зангилаа, хатгамал зэрэг аргаар төрөл бүрийн эдлэл, чимэглэлд урлан хэрэглэдэг уламжлалтай.
ӨЛЗИЙ ХЭЭ нь олон янзын дүрслэл, хувилбартай бөгөөд ихэвчлэн чимэглэж буй эд зүйлийн төв хэсэгт цэцэг мэт сүлжилдсэн хэлбэрээр байрлуулдаг. Энэ нь баяр жаргал, урт удаан нас, амар амгалан амьдралыг бэлгэдэхийн зэрэгцээ өвчин зовлон, дайн дажин, хулгай дээрэм, гай барцадаас хамгаалах ерөөлийн утгыг агуулдаг. Түүнчлэн хүний хүсэл мөрөөдөл биелж, аливаа үйл хэрэг сэтгэлчлэн бүтэмжтэй, бүрэн төгс өрнөхийг билэгдсэн уламжлалт хээ юм.
Бид Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жилийн ойд зориулан таны хүссэн хүсэл бүхэн биелж, үйл хэрэг тань сэтгэлчлэн бүтэхийг билэгдсэн ӨЛЗИЙтэй МАЛГАЙг тусгайлан урлан та бүхэндээ хүргэж байна.
Элсэн манхан адил шаргал кордура материалаар урлагдсан энэхүү малгай нь урдаа эрэмгий Тарбозавр Батаарыг товойлгон ширж улаан ногоон өнгөний зохицол бүхий хуучин Монгол үсгийг латин үсэгтэй хольж дүрсэлсэн график хэлэмжтэй. Харин ардаа баяр жаргал, урт удаан нас, амар амгалан амьдралыг бэлгэдэн өвчин зовлон, дайн дажин, хулгай дээрэм, гай барцадаас хамгаалах ерөөлийг шившин ӨЛЗИЙ ХЭЭг зангидаж өгсөн нь энэ малгайн онцлог гоёл нь юм.
Эд нь хэврэг Эзэн нь ӨЛЗИЙТЭЙ Мөнхөд оршиг ээ.
Батаар