
Хэв маяг, үнэт зүйл, нэгэн шинэ үе
Орчин үеийн спорт зөвхөн тоглолтоор хэмжигдэхээ нэгэнт больжээ. Энэ бол дүр төрх, дуу хоолой, байр суурийг илэрхийлэх болж.
Монголд энэ ойлголтыг бодит болгож чадсан цөөн хамтралын нэг нь SG APES х BATAAR юм.
2024 онд эхэлсэн энэхүү хамтрал нь зөвхөн мерчендайз гаргах төдий зүйл биш харин соёл бий болгох эхлэл байв. Энэ бол фенүүдийг нэгтгэх, багийг соёл болгон хувиргах эхлэл байсан.
2024 оны SG APES х BATAAR хамтралын анхны цуглуулга нь талбай дээрх бодит хэрэглээнд илүүтэй зориулагдсан буюу performance-oriented pieces голлох байр суурийг эзэлж байсан бол 2025 оны цуглуулга нь performance-аас lifestyle-руу буюу өдөр тутмын хэв маягт нийцсэн загваруудыг онцолсон.
Мерчендайз бол багийн соёл "CULTURE", тийм учраас чанар нэгт байх ёстой. Чанарыг эрхэмлэгч залуус та бүхэнд SG APES х BATAAR хамтралын 2025 оны мерчийг танилцуулж байна.
Батаар®